ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ардчилсан намын нэр дэвшигч АНУ-ын Сенатын хоёрдугаар шатны сонгуульд ялах төлөвтэй байна

Ардчилсан намаас нэр дэвшсэн Рафаэль Уорнок Сенатын хоёрдугаар шатны өрсөлдөн Бүгд найрамдах намын нэр дэвшигч Хершель Уолкерыг ялах төлөвтэй байгааг “Edison Research” төв мэдээлсэн байна.

Жоржиа мужийн Төрийн нарийн бичгийн даргын сонгуулийн цахим хуудаст мэдээлснээр сонгуулийн хэсгийн 84 орчим хувь нь бүрэн дүнгээ ирүүлсэн байгаа ба Ардчилсан намын гишүүн Рафаэль Уорнок 29,000 саналаар тэргүүлж байна.

Хэдийгээр Ардчилсан нам тэргүүлж байгаа боловч саналын зөрүү бага байгааг мэдэгджээ.

Арваннэгдүгээр сарын 8-нд болсон завсрын сонгуулиар хамгийн чухал мужуудад суудлаа хадгалснаар Ардчилсан нам аль хэдийн Сенатад олонх болсон. Гэхдээ Уорнокын ялалт Ардчилсан намд нэг нэмэлт суудал авчрах юм.

АНУ-ын Сенат нийт 100 суудалтай.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet