“Сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоосноос болж, хувийн хэвшлийн 1100 ААН, 5500 багш хүнд байдалд ороод байна”
Сургалтын төвүүдийн төлөөлөл “КОРОНА ЭДИЙН ЗАСГИЙН ШОРОН БИШ”, сургалтын төвүүдийг нээн ажлуулах шаарлага байна гэсэн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэд “Сургалтын төвийн үйл ажиллагааг ирэх есдүгээр сар хүртэл зогсоосноос болж 1100 хувийн хэвшил (5500 багш) хүнд байдалд орж байна. Төрөөс ямар ч бодлого барьсангүй, хэрэгжсэнгүй. Сайдууд нь зөрүүтэй мэдээлэл хийдэг.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанаас хойш өдийг хүртэл 300 гаруй сургалтын төв дампуурсан” гэсэн юм.
Түүнчлэн хөгжмийн сургалтын төвүүд ганцаарчилсан сургалт их явуулдаг гэсэн бол жолооны курсын үйл ажиллагааг зогсоосноос болж 20,000 иргэн жолооны үнэмлэхээ авч чадахгүй нөхцөл байдалд хүрсэн байна.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах