ДЭЛХИЙН МЭДЭЭ

Герман улс Украинд нэмэлтээр долоон “Gepard” танк илгээхээр болжээ

Герман улс Украинд долоон “Gepard” танк нийлүүлэхээр бэлтгэж байгааг тус улсын засгийн газар цахим хуудсаараа мэдэгджээ. Герман улс өмнө нь Украинд агаарын довтолгооноос хамгаалах 30 танк өгснийг Оросын армийн эсрэг тулаанд ашиглаж байгаа юм.

“Spiegel” сэтгүүлийн мэдээлснээр “Gepard”-ыг 2023 оны хавар Украины талд хүлээлгэн өгөх бөгөөд одоогоор Мюнхенд төвтэй зэвсэг үйлдвэрлэгч “Krauss-Maffei Wegmann”-д засварлаж байгаа аж.

Танкийг үйлдвэрлэгчийн нөөцөөс татаж байгаа ба нийлүүлэлтийн хугацаа нь засварын ажлаас хамаарах гэнэ.

Германы засгийн газар мөн “Gepard”-д зориулж нэмэлт сум илгээхээр төлөвлөсөн байна.

Гэвч “Spiegel”-ийн мэдээлснээр зэр зэвсгийн томоохон нөөцтэй Швейцарь улс төвийг сахисан статустай гэх шалтгаанаар сум нийлүүлэхээс татгалзсанаар “Gepard”-ын сумны асуудалд хүндрэл учирсан байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet