АЙЛЧЛАЛ

АЙЛЧЛАЛ: Монгол, Японы харилцааны түвшинг шат ахиулж, шинэ эринийг эхлүүллээ

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсын Засгийн газрын урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт тус улсад төрийн айлчлал хийлээ.

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 12 жилийн дараа Японд хийж буй төрийн айлчлал гэдгээрээ онцлогтой.

Айлчлалын үр дүнг тоймловол:

• Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг шат ахиулав

• “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхээр санал нэгдэв

• Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгууллаа

• Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр тохирч ноот бичиг солилцов. Уг төсөл Дархан-Уул аймагт хэрэгжинэ.

• Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангаж, агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэн идэвхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ

• Газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах” чиглэлд хамтран ажиллана

• Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан 10 дугаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав

• “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад 50 мянган мод тарьж, ойжуулах төсөл хэрэгжүүлнэ

• Монголын 20 мянган хүүхэд, залуучуудад байгаль орчин, цөлжилт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танин мэдэхүйн сургалт зохион байгуулна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet