newswire

Зулзаган мод бэлтгэсэн иргэдийг саатууллаа

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ногоон бүсээс нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан гэмт хэрэг 2020 он гарсаар 16 бүртгэгджээ.

Тухайлбал өчигдөр тус аймгийн Бат-Өлзий сумын Агуйт гэх газраас иргэн Д шинэс огтолж, 668 ширхэг цуулбар унь хийснийг илрүүлэв. Мөн иргэн Ч, Ч нар нь 15 ширхэг шинэс модыг хууль бусаар бэлтгэн тээвэрлэж яваад баригдсан хэргийг шалгаж байна. Бат-Өлзий сумын Цагдаагийн хэсгээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж эхэлжээ. Экологийн цагдаа тус сумд өмнө байгаагүй аж. Сарын өмнө тус сумынхан экологийн цагдаатай болжээ. Бат-Өлзий сум ойн сан бүхий тусгай хамгаалалттай газар. Тиймээс дээрх хэргүүдэд зөрчлийн бус эрүүгийн хэрэг үүсгэж шалгах юм байна. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet