COVID-19

Өргөн хүрээний эсэргүүцлийн дараа Хятадын зарим хотууд хөл хорионы дэглэмээ сулрууллаа

Өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаал өрнөсний дараа Хятад улс Ковид-19-ийн зарим хязгаарлалтаа зөөлрүүлжээ.

Томоохон хотуудад халдварын тоо дээд амжилт тогтоосоор байгаа ч ковидын эсрэг хүчин чармайлтыг хянадаг Хятадын Ерөнхий сайдын орлогч Сун Чунлан вирусийн өвчин үүсгэх чадвар суларч, вакцинжуулалтын хэмжээ нэмэгдэж байгааг харгалзан цаашид шинжилгээ, эмчилгээ, хорио цээрийн бодлогыг сулруулж байгааг мэдэгдэв.

Түүний мэдэгдлийн дараа Хонконгоос хойд зүгт орших аж үйлдвэрийн төв Гуанжоу хотын эрх баригчид долоон дүүргийн хөл хориог цуцалсныг мэдэгдсэн байна. Мөн нэг дүүрэгт танхимын хичээлийг нээж, ресторан, кино театр зэрэг бусад бизнесүүдэд үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрчээ.

Хятадын баруун өмнөд хэсгийн Чунцин хотод ковидын эсрэг арга хэмжээг сулруулж, тодорхой нөхцөлийг хангасан ойрын хавьтлуудыг гэртээ тусгаарлагдахыг зөвшөөрсөн бол төвийн бүсийн Жэнжоу хот супермаркет, биеийн тамирын заал, ресторан зэрэг бизнесүүдийг үе шаттайгаар нээж байгаагаа зарлажээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шанхай, Бээжин болон бусад хотуудад ковидын хатуу бодлогын эсрэг хөдөлгөөн өрнөсний дараа үндэсний эрүүл мэндийн ажилтнууд бүс нутгийн нөхцөл байдалтай уялдуулан арга хэмжээ авч, ковидын арга хэмжээг илүү уян хатан болгохоо амлаж байв.

Ковидын эсрэг бодлогоо өөрчилсөн нь олон нийтийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буй мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр эрх баригчид жагсаалд оролцсон хүмүүсийг ангуучилж байгааг эх сурвалжууд хэлж байна.

“China Dissent Monitor” байгууллагын мэдээлснээр өнгөрсөн бямба гарагаас даваа гараг хүртэл хугацаанд Хятад даяар 27 эсэргүүцлийн арга хэмжээ бүртгэгджээ. Харин Австралийн “ASPI” судалгааны төвийн тооцоолсноор Хятадын 22 хотод нийт 43 эсэргүүцлийн жагсаал болсон байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet