ДЭЛХИЙН МЭДЭЭ

Их Британи хэсэгчилсэн дайчилгаанд оролцсон Оросын албан тушаалтнуудын эсрэг шинэ хориг арга хэмжээ зарлалаа

Их Британи Оросын 22 иргэний эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа лхагва гарагт зарлалаа.

Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга Жеймс Клеверлигийн хэлснээр Украинд байлдаж буй цэргүүдийн техник хангамжийг хариуцдаг Ерөнхий сайдын орлогч Денис Мантуров зэрэг албан тушаалтнууд хоригт багтсан байна.

Хоёрдугаар сард Орос Украинд түрэмгийлснээс хойш барууны орнууд Оросын Ерөнхий сайд асан Дмитрий Медведев, “Chelsea” хөл бөмбөгийн клубийн эзэн асан Роман Абрамович зэрэг 1,000 гаруй Оросын албан тушаалтны эсрэг хориг тавиад байгаа бол Их Британи үүнээс 120-д нь хориг арга хэмжээ авсан байна.

Тэрээр “Өнөөдөр бид Оросын олон мянган иргэнийг Путиний хууль бус, жигшүүрт дайнд оролцуулахаар илгээсэн, энэхүү цэрэг татлагыг зохион байгуулсан хүмүүст хориг тавьж байна” гэж мэдэгдээд, “Их Британи Украинд тусгаар тогтнолоо хамгаалахад нь туслахын тулд хориг арга хэмжээ болон цэргийн тусламжаа үргэлжлүүлэх болно” гэж амлажээ.

Есдүгээр сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, 300 мянган хүнийг цэрэгт татахаа мэдэгдсэн. Улмаар цэргийн насны олон мянган хүн Оросоос дүрвэж, хэд хэдэн бүс нутагт эсэргүүцлийн жагсаал өрнөж, хөтөлбөрт хүндрэл учирсан.

Үүгээр ч зогсохгүй, Путин энэ сарын эхээр хүн амины хэрэг, дээрэм, хар тамхины наймаа зэрэг хэргээр ял эдэлж буй хүмүүсийг цэргийн албанд татахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурсан юм.

Оросын хорих газрын дарга Аркадий Гостев хөлсний цэргийн “Wagner” бүлэглэлд гэмт хэрэгтнүүдийг элсүүлэхийг дэмжсэнээрээ Их Британийн шинээр зарласан хоригт багтжээ.

Мөн Ростов мужийн хорих газрын дарга Дмитрий Безруких, мужийн сонгуулийн хорооны дарга Андрей Буров нарыг нэрлэсэн байна. Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр “Wagner” групп тус мужаас олон тооны гэмт хэрэгтнийг өөртөө элсүүлсэн байна.

Саяхан Украины тэргүүн хатагтай Олена Зеленска Их Британийн парламентын гишүүдэд хандан тус улсын дайны хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихийг уриалсан билээ

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet