ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мадрид дахь Украины элчин сайдын яаманд дэлбэрэлт болж, нэг хүн шархаджээ

Испанийн нийслэл Мадрид дахь Украины элчин сайдын яаманд дэлбэрэлт болж, нэг ажилтан хөнгөн гэмтэл авсан байна. Улмаар Киев дипломатуудадаа аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг анхааруулжээ.

Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Олех Николенкогийн хэлснээр Элчин сайдын яаманд шуудангаар ирсэн дугтуйтай илгээмжийг задлахад дэлбэрэлт болсон байна.

Лхагва гарагт Николенко “AP” агентлагт “Дугтуй элчин сайдын яамны ажилтны гарт дэлбэрсэн болохыг шалгалтын явцад тогтоосон. Ажилтан хөнгөн гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламж авч байна. Түүний амь насанд аюул учраагүй” гэж ярьжээ. Түүний хэлснээр өөр хүн бэртэж гэмтээгүй байна.

Ажилтныг “Nuestra Senora de America” эмнэлэгт хүргэж, удалгүй эмнэлгээс гаргасан байна.

Испанийн засгийн газрын төлөөлөгч Мерседес Гонзалесийн хэлснээр илгээмжийг рентген туяагаар шалгаагүй байсан ба ажилтны баруун гарын ядам хуруунд маш жижиг шарх үүссэн гэв.

Шүүх эмнэлгийн болон тагнуулын мөрдөн байцаагч нарын туслалцаатайгаар мөрдөгчид уг хэргийг шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтыг Испанийн эрүүгийн дээд шүүх болох “Audiencia Nacional” удирдан явуулах юм байна.

Илгээмж дотор гар хийцийн тэсрэх бодис байсан ба Элчин сайдад хаягласан боловч яамны хамгаалалтын ажилтан илгээмжийг цэцэрлэгт нээсэн гэж Испанийн төрийн мэдээллийн агентлаг “Efe” цагдаагийн албаны үл мэдэгдэх эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Уг үйл явдлын дараа Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба бүх Элчин сайдын яамдад аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг үүрэг болгов.

Сайд мөн Испанийн эрх баригчдад халдлагыг яаралтай шалгахыг уриалаад, хэн ч “Украины дипломатчдыг айлган сүрдүүлж, Украиныг бэхжүүлэх, Оросын түрэмгийллийн эсрэг өдөр тутмын ажлыг нь зогсоож чадахгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet