ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын Сенат ижил хүйстний гэрлэлтийг хамгаалах хуулийн төслийг баталлаа

Мягмар гарагт АНУ-ын Сенат ижил хүйстнүүдийн гэрлэлтийг холбооны хуулиар хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг баталлаа. ​​ 2015 онд улсын хэмжээнд хуульчилсан шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгож магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс ийм арга хэмжээ авчээ.

Өөрөөр хэлбэл, уг нарийн зохицуулалттай хуулийн төсөл нь Дээд шүүх ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцсэн тохиолдолд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд хэрэв хууль батлагдвал муж улсууд ижил хүйстэн эсвэл үндэстэн хоорондын гэрлэлтийг хориглох эрхгүй болох юм.

Сенатын олонхын удирдагч Чак Шумер “Энэ хуулийн төслийг баталснаар чи хэн байхаас, хэнийг ч хайрлахаас үл хамааран та ч бас хуулийн дагуу нэр төр, тэгш эрхтэй гэсэн мессежийг Сенат америк хүн бүрт илгээж байна” гэж мэдэгджээ.

Хуулийн төслийг батлахад 60 санал шаардлагатай байдаг бол уг хуулийг Бүгд найрамдах намын 12, Ардчилсан намын 49 гишүүн буюу нийт 61 гишүүн дэмжиж, 36 гишүүн эсрэг санал өгсөн байна.

Ирэх долоо хоногт Конгресс уг хуулийн төслийг хэлэлцэх төлөвтэй байна.

Өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын Дээд шүүх үр хөндөх эрхийг үндэсний хэмжээнд цуцалж, 50 жилийн өмнөх шийдвэрээ үгүйсгэсэн билээ.

Дараа нь Консерватив үзэлтэй, Дээд шүүхийн шүүгч Кларенс Томас 2015 онд гарсан ижил хүйстний гэрлэлтийн тухай шийдвэрийг багтаасан хувь хүний ​​эрх чөлөөг хамгаалсан бусад шийдвэрийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүнээс хойш ижил хүйстний гэрлэлт аюулд өртөж, уг асуудал олны анхаарлын төвд орсон юм.

АНУ-ын хүн амын тооллогын хорооны мэдээлснээр АНУ-д 568,000 орчим ижил хүйстэн хосууд гэрлэлтээ батлуулсан байдаг аж.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet