ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятад: Цагдаа нар 24 цагаар эргүүлж хийж, гудамжинд явж буй хүмүүсийн гар утсыг шалгаж байна

Арван жилийн өмнө Ши Жиньпин төрийн эрхэнд гарснаас хойших анхны томоохон үймээн самууныг дарахын тулд цагдаа нар идэвхтэй ажиллаж эхэлжээ.

Олон зуун цагдаа нар Шанхай, Бээжин, Ханжоу зэрэг хотын олон нийтийн газруудад эргүүл хийж, хүмүүсийг цугларахаас сэргийлэхийн зэрэгцээ, зарим хотод үйлчилгээний газруудын ажиллах цагт хязгаарлалт тогтоосон байна.

Мөн зарим жагсагчийг баривчилж, заримыг нь утсаар байцааж, зарим тохиолдолд гэрт нь очиж мэдээлэл авч байгааг барууны хэвлэлд эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Түүнчлэн гудамжинд явж буй хүмүүсийг зогсоож, виртуал хувийн сүлжээ (VPN) болон “Telegram” аппликейшн ашигладаг эсэхийг шалгааж байгааг гэрчүүд мэдэгдсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хүмүүс эдгээр аппликейшнийг ашиглан хоорондоо холбогдож, жагсаалд нэгдсэн аж.

Цагдаа нар жагсагчдын хувийн мэдээллийг хэрхэн олж мэдсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар ням гарагийн жагсаалд оролцсон хүмүүсийн дийлэнхийнх нь иргэний үнэмлэхийг шалгаагүй гэж “AFP” агентлаг мэдээлсэн байна.

Нэг тохиолдолд Бээжин хотын цагдаагийн ажилтан жагсагчтай утсаар холбогдож, мягмар гарагт цагдаагийн хэлтэст ирж, ням гарагийн орой хийсэн бичлэгүүдээ өгөхийг шаарджээ.

“Бид бүгдээрээ чатынхаа түүхийг устгаж байна” гэж нэрээ хэлэхээс татгалзсан Бээжингийн нэгэн жагсагч “Reuters” агентлагт ярьсан байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet