ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Украинд үзүүлэх нэмэлт тусламжаа танилцуулна

Орос Украины эрчим хүчний дэд бүтцэд халдсаны улмаас учирсан хохирлыг арилгахын тулд АНУ Киевт “их хэмжээний” санхүүгийн тусламж үзүүлэх гэж байна.

Тусламжийн багцийг өнөөдөр Румынд эхлэх НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен зарлана гэж АНУ-ын өндөр албан тушаалтан мэдэгдэв.

Жо Байдены засаг захиргаа Украин болон Молдавын эрчим хүчний салбарт зориулж 1.1 тэрбум ам.доллар төсөвлөснийг тэрээр тэмдэглэжээ.

НАТО-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар мягмар, лхагва гарагт Румыны нийслэл Бухарест хотноо хуралдаж, Украинд үзүүлэх нэмэлт тусламжийн асуудлаар хэлэлцэх юм.

Энэ үеэр Украины агаарын довтолгооноос хамгаалах систем, сум зэрэг цэргийн тусламжийг эрчимжүүлэхэд анхаарлаа хандуулахын зэрэгцээ, түлш, эмнэлгийн хэрэгсэл, өвлийн тоног төхөөрөмж, дрон саатуулагч зэрэг өөр бусад тусламжийн талаар ярилцахаар төлөвлөжээ.

Сайд нар мөн Украины НАТО-д элсэх өргөдлийг хэлэлцэх төлөвтэй байна.

НАТО-ийн уулзалтын хажуугаар “Их долоо”-г даргалж буй Герман улс мягмар гарагийн үдээс хойш Украины эрчим хүчний дэд бүтцийг сэргээн засварлах асуудлаар хурал зарласан байна.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet