COVID-19

Хятадад өрнөж буй эсэргүүцлийн жагсаалыг дэмжсэн олон арван жагсаал дэлхийн томоохон хотуудад болжээ

Хятадад өрнөж буй эсэргүүцлийг жагсаалыг дэмжсэн олон жагсаал Лондон, Парис, Токио, Сидней зэрэг Европ, Ази, Хойд Америкийн 10-аад хотод болжээ.

Эдгээр жижиг хэмжээний жагсаалыг гадаадад амьдардаг Хятадын тэрс үзэлтнүүд болон оюутнууд зохион байгуулсан байна. Зарим эсэргүүцлийн жагсаалд олон арван хүн оролцсон бол зарим газарт 100 гаруй хүн жагсжээ.

Тэд ковидын эсрэг хатуу бодлогыг эсэргүүцэж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй Хятадын иргэдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Зарим жагсагчид Парис дахь Помпиду төвийн гадна Шинжааны галд амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулж цэцэг авчирч, лаа асаажээ. Зарим нь Ши Жиньпин дарга болон Коммунист намыг буруутгаж, тэднийг албан тушаалаас нь огцруулахыг шаардсан байна.

Мөн ням гарагт Токиогийн хамгийн хөл хөдөлгөөнтэй галт тэрэгний буудлуудын нэг болох Шинжүкүд 90 орчим хүн цугларсан бөгөөд тэдний нэг болох Бээжингийн их сургуулийн оюутан Коммунист намын бодлого, Хятадын дарангуйлагч системийг шүүмжилжээ.

Сүүлийн жилүүдэд гадаадад амьдардаг Хятад оюутнууд засгийн газрыг шүүмжлэгчдийн эсрэг олон удаа жагссан ч засгийн газрын эсрэг жагсаал бараг зохион байгуулж байгаагүй байна.

Өнгөрсөн сард Коммунист намын их хурлын өмнө Бээжингийн гүүрэн дээр нэгэн тэрс үзэлтэн Ши Жиньпиний эрх мэдэлтэй зууралдаж буй явдлыг шүүмжилж, түүний ковидын эсрэг бодлогыг эсэргүүцсэн утга агуулга бүхий уриа лоозон өлгөсний дараа Шиг үл тоомсорлох хандлага олон нийтийн дунд улам бүр нэмэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet