ХҮҮХЭД

Бага насны хүүхдэд ТОГЛОХ ЦАГ зайлшгүй хэрэгтэй

Хүүхэд хөгжих хамгийн чухал суурь бол:

  • Хүүхэд суралцах хүсэл сонирхолтой
  • Сонирхсон зүйлээ хөөн судалж танин мэдэх чадвартай
  • Өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох зөв дадалтай байх юм.

6 хүртэлх насанд нь хүүхэдтэй хамтран тоглож байгаарай. Ингэснээр та хүүхдээ сэтгэхүйн хөгжил сайтай, нийгэмших зөв дадалтай, эерэг зан чанартай хүн болж төлөвшихөд нь хамгийн сайнаар нөлөөлж чадна.

Учир нь хүүхэд томчуудтай хамтран тоглосноор бусадтай ойлголцох, өөрийгөө ойлгох, хянах, аливаад зөв арга барилаар ханддаг болдог.

Хүүхдэд хайр мэдрүүлсэн гэр бүл, танин мэдэхүйг нь өдөөн дэмжиж хамтдаа тоглодог аав ээж, асран хамгаалагч байх нь юутай ч зүйрлэшгүй том хөрөнгө оруулалт. Хүүхдийн хөгжлийг дэмждэг хамтран тоглох тоглоомууд:

💮 Шагайн тоглоом

💮 Даалуугаар нүх шахах

💮 Хамар дарах

💮 Атом молекул

💮 Нуугдаж тоглох

💮 Хөшөө болох

💮 Чулуу таалцах

💮 Дэрээр байлдах

💮 Чихэнд үг шивнэх

💮 Амьтан нэрлэх

💮 Сандал булаацалдах

Мэдээлэл бэлтгэсэн Г.Төмөрзаяа/Хүүхэд-Эцэг эхийн Сургалт,

Судалгааны Төв “Хөөрхөн Шар Шувуу”

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet