ДЭЛХИЙН МЭДЭЭ

Герман агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системийг Украин руу илгээхээр хэлэлцэж байна

Өнгөрсөн долоо хоногт Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужин Польшийн тосгонд унаж, хоёр хүн амийг авсны дараа Герман улс АНУ-д үйлдвэрлэсэн дэвшилтэт “Patriot” системийг Польшид байрлуулахыг санал болгож байв.

Тэгвэл Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда агаарын довтолгооноос хамгаалах системийг хаана байрлуулах нь Германы шийдэх асуудал, гэхдээ системийг хилийн ойролцоох Украины нутаг дэвсгэрт байрлуулбал Украин болон Польшийг үр дүнтэй хамгаалах боломжтой гэж баасан гарагт санал болгожээ.

Польшийн Батлан ​​хамгаалахын сайд Мариуш Блашчак мөн системийг Украин руу илгээхийг Германаас хүссэн байна.

Энэ асуудлаар НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг Польшийн агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтыг бэхжүүлэх Германы саналыг сайшаагаад, “Заримдаа эцсийн хэрэглэгчийн тухай заалтыг гэрээнд тусгасан байдаг ба бусад холбоотнуудтайгаа зөвлөлдөх шаардлагатай байдаг ч эцсийн дүндээ шийдвэрийг үндэсний засгийн газар гаргах эрхтэй” гэж мэдэгджээ.

Пүрэв гарагт Германы Батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехт “Patriot”-ыг НАТО-гийн нутаг дэвсгэрээс гадуур хэрэглэх талаар НАТО болон холбоотнуудтай хэлэлцэх шаардлагатай гэж хэлсний дараа Столтенберг ийм тайлбар хийсэн байна.

НАТО Украинд “Patriot”-ыг илгээснээр мөргөлдөөнд оролцогч тал болох эрсдэлтэй.

Харин Столтенберг НАТО-ийн холбоотнууд Украинд цэргийн хүчээ байршуулахгүйгээр дэвшилтэт зэвсэг нийлүүлсээр байгааг сануулсан байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet