ДЭЛХИЙН МЭДЭЭ

Өмнөд Солонгосын “EXO” хамтлагийн гишүүн асан Крис Ву хүчингийн хэргээр 13 жилийн хорих ял сонслоо

Баасан гарагт Бээжингийн Чаоян дүүргийн шүүх Хятад гаралтай Канадын поп од Крис Вуг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13 жилийн хорих ял оноолоо.

Мөрдөн байцаалтын явцад түүнийг 2020 оны арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд гурван эмэгтэйг хүчиндсэн болохыг тогтоосон байна.

Түүнчлэн шүүх Крис Вуг 2018 оны долдугаар сард садар самуун зүйл хийх зорилгоор зохион байгуулалттайгаар олон хүн цуглуулсан хэрэгт гэм буруутай гэж үзжээ.

Түүнийг ялаа эдэлж дууссаны дараа Хятадаас албадан гаргахаар болсон байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард 18 настай Хятад гаралтай эмэгтэй оюутан Крис Вуг өөрийг нь болон өөр бусад 18-аас доош насны охидыг согтоосныхоо дараа эсэргүүцэх чадваргүй байхад нь бэлгийн харилцаанд орсон тухай олон нийтэд мэдээлсэн. Удалгүй долдугаар Чаоян дүүргийн цагдаагийн газар дуучныг хүчингийн хэргээр саатуулсан юм.

Бээжин дэх Канадын элчин сайдын яамны албан тушаалтнууд шийтгэх ажиллагаанд оролцсон гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Крис Ву нь 2012 онд Өмнөд Солонгосын “EXO” хамтлагийн гишүүнээр анх дебютээ хийсэн боловч 2014 онд харьяалагдаж байсан этертайнметаа шүүхэд өгснөөр хамтлагаасаа гарч байв.

Үүнээс хойш түүний карьер тасралтгүй өсөж, Хятадын “Sina Weibo” платформд 50 сая гаруй дагагчтай болж, 2020 онд “Forbes”-с гаргадаг Хятадын алдартнуудын жагсаалтын найм дугаарт бичигдэж байжээ.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet