COVID-19

Хятад: Ковидын эсрэг хатуу хязгаарлалтыг үл харгалзан тохиолдлын тоо дээд хязгаараа дахин давлаа

Вирусийн эсрэг хатуу арга хэмжээг үл харгалзан Хятадад тахал эхэлснээс хойших хамгийн олон тохиолдол нэг өдрийн дотор бүртгэгдсэн байна.

Тус улсад лхагва гарагт нийт 31,527 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол дөрөвдүгээр сарын оргил үед өдөрт 28,000 тохиолдол бүртгэгдэж байв.

Гэсэн ч Хятадын 1.4 тэрбум хүн амын дунд өвчлөлийн хувь өчүүхэн хэвээр байна.

Мөн тахал эхэлснээс хойш Хятадын эх газарт албан ёсоор 5,200 гаруй нас баралт бүртгэгдсэн нь нэг сая хүн тутамд гурван нас баралт бүртгэгдсэн гэсэн үг юм. Энэ үзүүлэлт АНУ-д 3,000, Их Британид 2,400 байна.

Эрх баригчид хэдэн долоо хоногийн өмнө ковидын эсрэг зарим арга хэмжээг хөнгөвчилж, энэ оны эхээр Шанхайд тогтоосон шиг том хэмжээний хязгаарлалтаас зайлсхийсээр байна.

Гэсэн ч нийслэл Бээжинд халдварын тохиолдол дахин нэмэгдэж, сүүлийн хэдэн сарын хугацаанд анх удаа ковидтой холбоотой нас баралт бүртгэгдсэн тул албаны хүмүүс хэд хэдэн дүүрэгт зарим хязгаарлалт тогтоож, дэлгүүр, сургууль, ресторануудыг хаажээ.

Мөн төвийн бүсийн Жэнжоу хотод баасан гарагаас эхлэн зургаан сая оршин суугчийг үр дүнтэй хөл хорионд оруулна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Саяхан тус хотын “iPhone” гар утасны үйлдвэрт ажилчдын эсэргүүцлийн жагсаал өрнөсөн билээ.

Өмнөд худалдааны төв Гуанжоу болон баруун өмнөд Чунцин зэрэг хэд хэдэн хотод томоохон дэгдэлтүүд тохиолдож байгаа ч Чэнду, Жинань, Ланжоу, Шиан зэрэг хотуудад өдөр бүр олон зуун шинэ халдвар бүртгэгдэж байна.

“Nomura” брокерын тооцоолсноор Хятадын ДНБ-ий тавны нэгээс илүү хувь нь хөл хорионд орсон нь Британийн эдийн засгаас давсан хэмжээ юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet