ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Walmart”-ын менежер дэлгүүр дотор гал нээсний улмаас 10 гаруй хүн амь үрэгджээ

Мягмар гарагийн орой 22:00 цагийн орчимд АНУ-ын Виржиниа мужийн Чесапик хотын “Walmart” дэлгүүрт зэвсэгт этгээд халдлага үйлдэж, 10 гаруй хүний аминд хүрчээ.

Дэлгүүрийн менежер амралтын өрөөнд дотор гал нээснийхээ дараа амиа егүүтгэсэн байна.

Чесапик хотын захиргаа цагдаагийн газраас эш татан “Walmart”-д зэвсэгт халдлага болсныг баталжээ.

Одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч урьдчилсан мэдээллээр 10 гаруй хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан талаар цагдаагийн ажилтан ярьсан байна.

Ямар шалтгаанаар гал нээсэн нь хараахан тодорхойгүй байна.

Виржиниа муж улсын сенатор Луиза Лукас “Манай улсад дэгдээд буй галт зэвсэгтэй холбоотой хүчирхийллийг зогсоох шийдэл олох хүртлээ би зогсохгүй” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet