Ё.Баатарбилэг: 2020 онд зохион байгуулах бүх уралдаан, тэмцээн, олимпиадыг цуцалсан
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж буй талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “ЭЕШ-ын даалгавар гүйцэтгэхэд нийтлэг гардаг алдаануудын заавар, зөвлөөмжүүдийг хүүхдүүдэд хүргэх чиглэлийг аймаг, нийслэлийн ЗДТГ-т хүргүүлээд байна.
2020 онд зохион байгуулах бүх уралдаан, тэмцээн, олимпиадыг цуцалсан. Энэ жил бид хичээл хоцрогдолт, нөхөлт дээр анхаарч ажиллана. Мөн зуны бүх сургалтыг зогсоох шийдвэр гарсан.
Түүнчлэн 2020-2021 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн анги засварын ажил хийхгүй. Эцэг, эхчүүдээс мөнгө татахгүй” гэсэн юм.
Харин их, дээд сургуулиудын хувьд: Салбарын сайдын 195 дугаар тушаалын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврт элсэх босго оноог,
- Улсын их, дээд сургууль: 480
- Хувийн их, дээд сургууль: 410
- Орон нутгийн их, дээд сургууль: 400 оноо байхаар тогтоолоо.
Ташрамд дурдахад, энэ жил 80 мянган хүүхэд нэгдүгээр ангид орох юм.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах