Live
НИЙГЭМ

ФОТО: Дайны улмаас 433 украин хүүхэд амиа алдаад байна

Европын холбооноос “Украин-2022” гэрэл зургийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо өчигдөр зохион байгууллаа. Үзэсгэлэнг “Түгшүүр! Украин-2022” нэртэйгээр өмнө нь “The Corporate Hotel and Convention Centre”-д тавдугаар сард зохион байгуулж байсан юм.

…Украины нийслэл Киев хотод мэндэлсэн Николь ба Денис Дейнеко хэмээх ихэр хөвгүүд энэ оны гуравдугаар сарын 8-нд дөнгөж нэгхэн настай байхдаа ОХУ-ын цэргүүдийн хаясан их бууны бөмбөгөнд өртөж амиа алджээ. Гэр бүлээрээ нэгдүгээр сарын 11-нд хамтдаа зургаа даруулсан нь хамгийн сүүлийн аз жаргалтай зураг байж… Хорвоод мэндлээд ганцхан жилийн дараа амиа алдсан ихэр хөвгүүд бол ОХУ-ын түрэмгийллийн улмаас нас барсан 433 украин хүүхдийн төлөөлөл. Оросын холбооны улс Украин руу цэргүүдээ оруулж байгаагаа зарласан 2022 оны хоёрдугаар сарын 24-ний тэр хар бараан өдрөөс хойш есөн сарын хугацаа өнгөрчээ. Тус түрэмгийллийн улмаас ямар ч гэм хоргүй олон зуун хүүхэд амиа алдаж, хэдэн мянган айлын амьдрал сүйрсэн болохыг энэ үзэсгэлэнгээс харж болно.

ФОТО:

Гэрэл зургийг MPA.mn

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet