ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хойд Солонгосын өнөөдөр харвасан пуужин АНУ-ын эх газарт цохилт өгөх чадвартай байжээ

Өнөөдөр харвасан Хойд Солонгосын пуужин АНУ-ын эх газарт цохилт өгөх хангалттай чадвартай бөгөөд 15,000 км-ийн тусгалтай болохыг Японы Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамада мэдэгдэв.

Өнөөдрийн туршилтаар тив хоорондын баллистик пуужин (ICBM) 6,100 км-ийн өндөрт хүрч, 1,000 км-ийн зайг туулсан гэж засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Хироказу Мацуно мөн мэдэгдсэн байна.

Пуужин хойд Хоккайдо арлын ойролцоох Ошима-Ошима арлаас баруун тийш 200 орчим км зайд усанд унажээ.

Хойд Солонгос сүүлийн хоёр сарын хугацаанд 50 гаруй пуужин харвасны дийлэнх нь ойрын тусгалтай байв. Холын зайн тусгалтай пуужингийн хувьд АНУ-ын эх газрын аль ч хэсэгт цөмийн цэнэгт хошуугаар цохилт өгөх боломжтой бөгөөд Хойд Солонгос энэ төрлийн пуужингийн туршилтыг ховор хийдэг.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet