ОРОН НУТАГ

ЗАВХАН: 66 жилийн дараа цэцэрлэгийн шинэ барилгатай боллоо

Улиастай суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн аваад байна. Тус цэцэрлэгийн барилгыг “Органик Архитектур Монголия” ХХК-ийн зураг төслөөр, “Арь констракшн” ХХК барилгын ажлыг гүйцэтгэжээ. Барилгын төсөвт өртөг нь 2.4 тэрбум төгрөг бөгөөд ашиглалтад нийт 2 тэрбум 268 сая 755 мянган төгрөгийн гэрээний дүнгээр оржээ.  Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, энэ сарын 14-ний өдөр хүлээн авсан тухай аймгийн БШУГ-аас мэдээлэв.

Улиастай сумын 9 дүгээр цэцэрлэгийн хуучин барилга нь 1956 онд ашиглалтад орсон, насжилт өндөртэй, 66 жил болсон барилга. 2008 оноос хойш сургалтын үйл ажиллагаа явуулахгүй байх мэргэжлийн хяналтын дүгнэлт удаа дараа гарч байсан ажээ. 2018 онд шинэ барилга барих хүсэлтийг Завхан аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар хандаж зураг төсөв хийлгэх хүсэлтээ өгч, улсын төсвийн хөрөнгөөр ийнхүү шинэ барилгатай болжээ. Тус цэцэрлэг нь өдгөө таван бүлэг, 140 гаруй хүүхэдтэй 22 багш ажиллагсадтайгаар Улиастай сумын томоохон баг болох Чигэстэй багийн нутаг дэвсгэрт байрлаж, бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж, үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэгийн шинэ барилгын хувьд нэлээд багтаамж сайтай, орчин үеийн шийдлээр барьжээ.Дотроо хөгжмийн, хурлын заалтай, анги бүлгүүд, ажилчид, гал тогоо тусдаа 00-той. Мөн эмчийн болон тусгаарлах өрөөтэй, ажилчдын хувцас солих өрөөтэй. Бүлэг бүр аваарын хаалгатай, дохиоллын системтэй аж.  

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet