COVID-19

Хятад: Ковид-19-ийн хатуу хязгаарлалтыг эсэргүүцсэн иргэд цагдаагийн ажилтнуудтай мөргөлджээ

Хятадын өмнөд хэсэгт байрлах аж үйлдвэрийн Гуанжоу хотын оршин суугчид коронавирусийн хатуу хязгаарлалтыг эсэргүүцэн цагдаа нартай мөргөлджээ.

Хүмүүс цагдаагийн машиныг хөмөрч, хашлага нурааж буй бичлэг онлайнд тавигдсан бөгөөд одоогоор үймээн самуунтай тэмцэх багуудыг тус бүсэд байршуулсан байна.

Хөл хорио тогтоосон Хайжу дүүрэгт анх хурцадмал байдал үүссэн байна. Тус дүүрэгт ихэвчлэн өөр бүс нутгаас ажил хийхээр ирсэн, амьжиргааны түвшин доогуур хүмүүс амьдардаг. Эдгээр хүмүүс цалин орлогогүй болж, ковидыг хянах арга хэмжээн дор хүнсний хомсдол үүсэж, үнэ тэнгэрт хадсанд бухимдаж байгаа аж.

Хэдэн шөнийн өмнөөс тэд Ковидоос урьдчилан сэргийлэх албаны ажилтнуудтай маргалдаж эхэлсэн бөгөөд даваа гарагийн шөнө Гуанжоугийн гудамжнуудад тарж, олон нийтийг хамарсан эсэргүүцэл болон хувирчээ.

Шинжилгээний компаниуд орлогоо нэмэгдүүлэхийн тулд халдварын тоог зохиомлоор нэмж, “PCR”-ын үр дүнг хуурамчаар үйлдэж байна гэсэн үндэслэлгүй цуурхал гарсан нь иргэдийн эсэргүүцэл даамжрахад нөлөөлсөн байна.

Түүнчлэн тус улсын хойд хэсгийн Хэбэй мужийн эрх баригчид Шижиажуан хотод олон нийтийг хамарсан шинжилгээний кампанит ажлыг зогсооно гэж мэдэгдсэний дараа “вирусийг хяналтгүй тарааж, хүн ам дунд туршилт хийх гэж байна” гэсэн цуурхал дэгджээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр холбогдох #ShijiazhuangCovidprevention гэсэн хэштаг олон сая хандалт авсан байна.

Сандарсан хүмүүс ковидыг эмчлэхэд ашигладаг эм бэлдмэлийг нөөцөлж эхэлсэн бөгөөд хотын нөөц бараг дууссан гэж мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд Хятадад ковидын тохиолдол бүртгэгдээгүй муж үлдээгүй бөгөөд шинэ халдварын тоо тогтмол нэмэгдсээр байна.

Төвөдөд гацсан ажилчдаас эхлээд Шинжаан бүс нутгийг бүхэлд нь хамарсан хөл хорио, зохион байгуулалтын алдаа зэрэг олон асуудлууд мөн хөвөрсөөр, хүн амын дунд уур хилэн намжих төлөвгүй байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet