НИЙГЭМ

ФОТО: Япон Улсын Эзэн Хааны одон хүртсэн 23 монгол иргэнд хүндэтгэл үзүүллээ

Гэрэл зургийг MPA.mn

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон Улсын Эзэн Хааны одон хүртсэн монгол иргэдэд (23 хүн) хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр ЭСЯ-нд боллоо.

Арга хэмжээнд Япон Улсын Эзэн Хааны одон хүртсэн, хоёр орны найрамдалт, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд хүрэлцэн ирэв. 

Энэ үеэр Ерөнхий сайд асан Д.Содном “Япон Улсын Эзэн Хааны одонг 23 хүн хүртжээ. Өнөөдрийн үйл явдал зүгээр нэг “шагнал авсан” гээд тэмдэглээд өнгөрч байгаа хэрэг биш болов уу. Эдгээр хүмүүсийг цаашид хоёр орны харилцааг бататгах, өргөжүүлэхэд хувь нэмэр оруулаасай гэж хүсч байгаа байх.

Япон Улсын зүгээс монголчуудыг ийнхүү урамшуулж байгаа нь хоёр орны харилцаанд их ач холбогдол өгч байгаа юм. Бидний цаашид анхаарах чухал асуудал бол хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөтгөх хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Элчин сайд Х.Кобаяши одон хүртсэн хүмүүсийн гавьяаг өндрөөр үнэлэхийн сацуу “Өнөөг хүртэл одон хүртэгсдээс ирүүлсэн мэндчилгээнд дэвшүүлсэн хоёр орны харилцааны хөгжлийн талаарх бодол санааг хоёр орны ард түмэнтэй хуваалцан цаашдын харилцааны хөгжилд хөтлөөсэй хэмээн хүсэж байна” хэмээн онцоллоо.

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet