ХЭРЭГ ЗӨРЧИЛ

Шүүгдэгч Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдлоо

Гэрэл зургийг MPA.mn

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ дүгээр сарын 1-ний өдрийн 14.00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Батбаяр нараас шүүх хуралдаан давхцсан тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгч шинээр өмгөөлөгч нэмж авсан бөгөөд уг өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шинжээч эмч оролцуулах хүсэлтийг тус тус гаргасан.

Иймд шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдөр хийх байсан ч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд томилолтын улсын яллагч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан шалтгаанаар шүүх хуралдааныг ирэх тавдугаар 8-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet