ЭДИЙН ЗАСАГ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн мэдээлэл шилэн болжээ

Гэрэл зургийг MPA.mn

“Эрдэнэс Монгол” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслэлийн мэдээллийг ил тод нээлттэй болгосон бөгөөд хүссэн иргэн, компани аж ахуйн нэгж http://erdenesmongol.mn цахим хуудсанд нэвтрэн танилцах боломжтой боллоо.

“Эрдэнэс Монгол” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай авто замын байнгын бэлэн байдал, бүртгэл мэдээллийг хариуцан ажилладаг. Тус авто зам дагуу хоёр байршилд аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн дугаар танигч бүхий ухаалаг камерын системийг нэвтрүүлэн хөндлөнгийн хяналтыг сайжруулж эхлээд байна.
Хяналтын камерийн систем байршуулснаар нүүрс тээврийн автомашинууд шалган нэвтрүүлэх цэгийг тойрч гарах, нүүрс тээврийн том оврын автомашиныг жижиг оврын гэж бүртгэх, зарим автомашиныг бүртгэлгүй, хураамжгүй нэвтрүүлэх цаашлаад хууль бус нүүрс тээврийн зөрчлүүд арилах юм.

Хяналтын камерын мэдээллийг доорхи линкээр орж үзнэ үү.

http://erdenesmongol.mn/index.php?view=article&type=item&val=1195

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet