УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх асуудлыг нууц санал хураалтаар шийдэх нь

Чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар тус тус танилцуулав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор нууцаар, саналын хуудсаар хураахаар шийдвэрлэж, тооллогын комисс байгууллаа. Тооллогын комиссын дарга Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ саналын хуудас болон нууц санал хураах журмыг танилцуулсны дараа санал хураалтыг эхлүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлав. Үдээс хойших хуралдаанаар нууц санал хураалтын дүнг танилцуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах