ДЭЛХИЙН МЭДЭЭ

Франц Улс ирэх 10 жилд тэрбум мод тарина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх 10 жилд Монгол Улс тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах талаар НҮБ-ын индрээс мэдэгдэж, манай улсад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа.

Тэгвэл Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улс 2030 он хүртэл нэг тэрбум мод тарих амлалт өгсөн байна.

Франц Улс нь тэрбум модыг тарьж ургуулснаар ойн сангийн 10 хувийг нөхөн сэргээх юм.

2022 оны зун ойн түймрийн давтамж өнгөрсөн 10 жилийн дунджаас зургаа дахин нэмэгдэж, нийт 72 мянга га нутаг түймэрт өртсөн байна.

Ойн түймрийг унтраахад гар бие оролцсон бие бүрэлдэхүүнд зориулсан хүндэтгэлийн ёслолын үеэр Ерөнхийлөгч Макрон дээрх мэдэгдлийг хийсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Манай улсын нутаг дэвсгэрийн 10 хүрэхгүй хувь нь ойгоор бүрхэгдсэн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирэх 10 жилд 1.5 тэрбум мод тарих амлалттай байгаа.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet