ДЭЛХИЙН МЭДЭЭ

Илон Маск “Twitter”-ийн захирлуудын зөвлөлийг татан буулгажээ

Илон Маск “Twitter”-ийн эзэмшигч болсныхоо дараа захирлуудын зөвлөлийг татан буулгаж, компанид тавих хяналтаа бэхжүүлэв.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт тус платформыг хүлээн авч, 44 тэрбум долларын гэрээний асуудлаар олон сар үргэлжилсэн маргааныг зогсоосон бөгөөд маш богино хугацаанд дэлхийн улс төрчид, сэтгүүлчдийн өргөн ашигладаг сошиал медиа үйлчилгээнд өөрчлөлт хийхээр хөдөлжээ.

Илон Маск эхний ээлжинд “Twitter” дэх бүртгэл баталгаажуулалтыг өөрчилж, ажилчдаа цомхотгох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

“Washington Post” сонины мэдээлснээр цомхотгол компанийн нийт ажилчдын 25 хувьд нөлөөлж болзошгүй бөгөөд одоогоор уг асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Илон Маск “Twitter”-ийг өөрийн болгомогцоо нэр хүндтэй танилуудаа авчирснаар компанийн дээд удирдлагууд аль хэдийн халагдсан.

Түүний багт технологийн хөрөнгө оруулагч Жейсон Калаканис багтсан бөгөөд тэрээр өөрийн “Twitter”-ээ “меме хариуцсан ахлах менежер” болгон өөрчилж, “шилжилтийн үед ‘Twitter’-ийн оффис дээр бага зэрэг цаг нөхцөөж байна” гэж жиргэсэн байна.

Тэрээр “Twitter”-ийг ашиглан зар сурталчилгаа, дүрс бичлэг, бүртгэл баталгаажуулалтын төлбөр хэд байвал зохих зэрэг янз бүрийн сэдвээр олон нийтээс санал авч амжжээ.

Энэ үеэр, “Twitter”-ийн цэнхэр тэмдэгт сар бүр 20 долларын хураамжтай болж магадгүй гэсэн таамаг гарсан байна.

Илон Маск “Twitter”-ийн ТУЗ-ийн дарга Брет Тейлор, гүйцэтгэх захирал Параг Агравал нарын есөн захирлыг халсан бөгөөд даваа гарагт АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд гаргасан өргөдөлд дурдсанаар тэрээр одоо “Twitter”-ийн цорын ганц захирал болжээ.

Түүнчлэн засгийн газарт мэдүүлсэн баримт бичгийн дагуу Саудын Арабын Хунтайж Алвалид бин Талал бин Абдулазиз Аль Сауд болон “Kingdom Holding” компаниуд хамтдаа “Twitter”-ийн хоёр дахь том хөрөнгө оруулагч болсон байна.

Энэ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудлыг хөндөхөд хүргэсэн бөгөөд зарим улс төрчид “Twitter”-ийн хэлэлцээрийг шалгахыг засгийн газраас хүсжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet