Live
СОЁЛ УРЛАГ

О.Саранхүү: ДАШТ-ий мөнгөн медаль бидний олон жилийн зорилго, мөрөөдөл байсан

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийн баг тамирчдад батламж гардуулж, шагнал гардуулах ёслол боллоо.

Гэрэл зургийг MPA.mn

Энэ үеэр Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр О.Оюунбат, Жуухаар Н.Мөнхбаяр нарыг шагнасныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан гардууллаа.

Арга хэмжээний үеэр “Moon dance” хамтлагийн дасгалжуулагч О.Саранхүү “ДАШТ-ий мөнгөн медаль бол бидний олон жилийн зорилго, мөрөөдөл байсан. Монголын залуус ямар их авьяастай, Монголын соёл, урлаг болон ондоошлыг бүжгийнхээ дэглэлтээр дэлхий нийтэд харуулахыг хичээлээ. Энэ өндөр амжилтанд хүрэхэд бүжигчдийн маань гэр бүл, төр засгийн дэмжлэг туслалцаа их байлаа” хэмээн онцолсон юм.

Монголын бүжгийн спортын “Moon dance” хамтлаг ДАШТ-д нийт найман удаа оролцсон бөгөөд мөнгөн медаль хүртсэн нь одоогийн оргил амжилт юм.

Гэрэл зургийг MPA.mn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet