ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ху Жинтао Конгрессын танхимаас хөөгдөхөөсөө өмнө албан ёсны баримт бичгийн талаар маргасан уу

Өнгөрсөн долоо хоногт Бээжинд болсон Коммунист намын их хурлын үеэр БНХАУ-ын удирдагч асан Ху Жинтаог танхимаас гаргахаас өмнөх үйл явдлыг харуулсан шинэ бичлэг ил боллоо.

Хугийн зүүн талд Улс төрийн товчооны гишүүнээс чөлөөлөгдөж буй Ли Жаншу сууж байх бөгөөд Ху Жинтаогийн өмнөөс хавтсыг авч, түүнтэй ярилцаж байгаа нь бичлэгт илүү дэлгэрэнгүй харагдаж байна.

Дараа нь Хятадын одоогийн удирдагч Ши Жиньпин өөр нэгэн хүнд зааварчилгаа өгч, тухайн хүн Ху Жинтаог явахыг ятгах аж.

Албан ёсны “Xinhua” агентлаг дараа нь Ху Жинтаогийн бие муудсаны улмаас түүнийг танхимаас дагуулж гарсан гэж “Twitter”-ээр мэдээлсэн боловч дотоододоо энэ талаар мэдээлээгүй байна. “Twitter”-ийг Хятадад хэрэглэхийг хориглодог.

Ху Жинтао нь 2003-2013 онд ерөнхийлөгчийн алба хашиж байсан ба Хятад улс энэ үед гадаад ертөнцөд илүү нээлттэй болж байв. Харин Ши Жиньпиний удирдлага дор тус улс гадаад ертөнцөөс улам бүр тусгаарлагдаж байна гэж үздэг.

Сингапурт төвтэй “Channel News Asia” сувгийн авсан шинэ бичлэг нь Ху Жинтаогийн бие тааруу байсан гэсэн албан ёсны мэдэгдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Гэхдээ Ху Жинтао өөрийн өмнө байсан баримт бичигтэй хэрхэн харьцсан нь хэрэг явдалд нөлөөлсөн гэх шинэ таамгийг дэвшүүлэх үндэслэл болж байна.

Бичлэгт Ли Жаншу Ху Жинтаод туслахаар босох гэтэл зүүн талд нь сууж байсан Ван Хунин түүнийг болиулж, буцааж суудалд нь суулгаж байгаа харагдана.

Ху Жинтао төөрөгдсөн харагдах бөгөөд түүнийг дагуулж гарах үед тэрээр Ши Жиньпинд ямар нэг зүйл хэлсэн байна. Тухайн эгнээнд сууж байсан бусад хүмүүс түүнийг дагуулан гарахад эргэж ч харсангүй.

Уг үйл явдал Хятадад цацагдаагүй бөгөөд Ху Жинтаогийн нэрийг дотоодын интернет сүлжээнээс үр дүнтэйгээр устгасан байна.

Энэ бүхнийг Ши Жиньпиний хийсэн улс төрийн эрх мэдлийн тоглолт гэж олон хүн таамаглаж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet