COVID-19

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв Ковид-19-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын товлолд нэмжээ

Пүрэв гарагт АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн Дархлаажуулалтын практикийн зөвлөх хороо (ACIP) хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан дархлаажуулалтын товлолд Ковид-19-ийн вакциныг нэмэхийг санал нэгтэй зөвшөөрчээ.

Дархлаажуулалтын товлол гэдэг нь дархлаажуулалтад хамрагдах хүний нас, цаг хугацааны товыг агуулсан зөвлөмж юм.

“CDC”-ийн зөвлөмжийн дагуу зургаан сараас дээш настай Америкийн иргэд ковидын эсрэг вакцинд хамрагдах боломжтой байна.

Вакциныг дархлаажуулалтын товлолд нэмснээр зохицуулагчид улсын сургуулиудын сурагчдад заавал вакцинд хамрагдахыг шаардаж магадгүй гэж Ковид-19 вакцины мандатыг эсэргүүцдэг эцэг эхчүүд болон эмч нар эмээж байна.

Тэгвэл “ACIP” хорооны гишүүд Ковид-19-ийн вакциныг заавал хийлгэхийг шаардахгүй гэдгийг онцолжээ.

Тус хороррны гишүүн, Мэин мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал, доктор Нирав Шах хэлэхдээ “Хүүхдийн дархлаажуулалтын товлолд Ковид-19 вакциныг нэмж оруулах нь вакцин хийлгэхийг шаардана гэсэн үг биш юм” гэж хэлэв.

Одоогоор улирлын чанартай ханиадны эсрэг вакцинуудыг хуваарийн дагуу хийж байгаа боловч олон газарт энэ вакциныг заавал хийлгэхийг шаарддаггүй болохыг тэрээр тэмдэглэв.

Шахын хэлснээр сургуультай холбоотой шийдвэрийг өмнөх шигээ, муж, дүүргийн болон хотын түвшний зохицуулагчид гаргана гэв.

Лхагва гарагт “ACIP” хороо мөн Ковид-19 вакциныг “CDC”-ийн хүүхдэд зориулсан вакцинжуулалтын хөтөлбөрийн нэг хэсэг болгохыг зөвлөсөн байна. Тус хөтөлбөрийн хүрээнд жил бүр сая сая хүүхдийг олон төрлийн үнэгүй вакцинд хамруулах ажлыг зохион байгуулдаг байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet