ХЭРЭГ ЗӨРЧИЛ

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэрэг дахин хойшлов

Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагаас Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх товтой байсан ч хойшлуулжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пүрэвбаатараас гаргасан дахин шинжилгээ хийлгэх, мөн хохирогч талаас 2018 оны санхүүгийн хяналт шалгалт хийсэн тайлан гаргуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet