НИЙГЭМ

Баянхошууны замд долоон машин мөргөлдсөн осол гарлаа

Баянхошууны замд өчигдөр орой дахин зам тээврийн ноцтой осол гарсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 15-ны 21:35 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны зам, Баянхошууны тойргийн уулзварт Hyundai Ston Truck маркийн Б жолоочтой автомашин T.Prius-30, T,Rumion, Daihatsu terois, T.Prius-20, T.Prius-20, H.Sonota-7  маркийн зургаан автомашиныг мөргөж 41 настай эмэгтэй О-г гэмтээжээ. Hyundai Ston Truck маркийн машины жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан аж.

Том оврын тээврийн хэрэгслээр ачаа, тээврийн ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд тухайн автомашины жолооч нарын хөдөлмөр, амралтын горимыг зохицуулж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах асуудалд сайн анхаарахыг ТЦА-наас зөвлөлөө.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet