newswire

“Нэхүүл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Л.Отгонбат хуурай өлсгөлөн зарлаж эхлэв

Гэрэл зургийг MPA.mn

“Нэхүүл” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Л.Отгонбат Сүхбаатарын талбай дээр хуурай өлсгөлөн зарлаад байна.

“Нэхүүл” хөдөлгөөнөөс гаргасан МЭДЭГДЭЛ:

“…Бид 2020 оны гуравсарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан шүүхийн шинэчлэл хийж тодорхой нэр заасан хууль бус үйл ажиллагаа явуулдаг шүүгч нарыг солихыг шаардсан шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг болтол бидний шаардлага ажил болж хэрэгжихгүй байна.

Ийм учраас “Нэхүүл” Хөдөлгөөн Шүүх Хуулийн Байгууллагын шинэчлэлийг шаардаж Сүхбаатарын талбай дээр 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тэмцлийг эхлүүлж байна. Улс оронд гарсан нөхцөл байдлын улмаас жагсаж цуглах нь эрсдэлтэй байгаа учраас “Нэхүүл” Хөдөлгөөний зохицуулагч Л.Отгонбат Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн дээд хэлбэр болох хуурай өлсгөлөнг хугацаагүйгээр зарлаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet