Live
newswire

“Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан мэдээлэл хийж байна

“Улаанбаатар-Сонгдо” эмнэлгийн захирал, эмч Б.Болдсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай эмнэлэгт үхэл амьдралын зааг дээр байгаа 14 хүн хэвтэж байна. Энэ хүмүүсийг бид хамгаалах ёстой, эмнэлгийн ажилчдаа хамгаалах ёстой. Тиймээс сэжигтэй өвчтөн болох 88 настай иргэнд хоёр удаа хурдавчилсан тест хийхэд хоёуланд нь эерэг хариу гарч, ХӨСҮТ-д хандсан.

Өчигдөрийн хувьд эмнэлэг дээр нийт 345 хүн байсан. Үүний 206 нь эмнэлгийн ажилчид. Бид давхаруудаа ангилан ялгаад 40-өөд хүнд тандалт хийсэн.

Бид ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Гэхдээ энэ нь бидний хийх ёстой зайлшгүй ажил байсан. Учир нь 88 настай иргэний ач нь ОХУ-д зорчоод ирсэн түүхтэй. Өвөөтэйгээ ганц удаа уулзсан гэж бодохгүй байгаа.

Хэрэв халдвар илэрсэн бол бид голомтыг нь олох ёстой, энэ нь бидний үүрэг.

Шөнийн 02.40 цагт ХӨСҮТ-д хийсэн сорьцын хариу сөрөг гарсан гэж ЭМЯ-наас мэдээлэл өглөө” гэв.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet