ЦАГ АГААР

Энэ амралтын өдрүүдэд нийт нутгаар цас орно

Гэрэл зургийг MPA.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Өвөрхангай, Өмнөговийн зүүн, Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатар баруун хэсгээр, маргааш өдөр Дорноговийн нутаг, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1  градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet