ДЭЛХИЙН МЭДЭЭ

Украины дүрвэгсдийг Оросоос гарахыг нь хориглож, Орос руу буцааж байна гэж Эстонийн Дотоод хэргийн сайд мэдэгдэв

Эстонийн Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнээр Оросын хилээр Эстони руу нэвтрэх гэж байсан Украины 1,000 гаруй дүрвэгчийг гарахыг нь хориглож, үл мэдэгдэх газар руу авч явсан байна.

Лхагва гарагт Дотоод хэргийн сайд Лаури Ланемец радиогийн ярилцлагад “Ачааны машинууд ирээд, тэднийг машинд суулгаад, авч явсан. Тэд хаашаа явсан, хаана байгааг бид мэдэхгүй. Одоогоор цагдаа болон хамгаалалтын алба энэ талаар мэдээлэл авахаар ажиллаж байна” гэж ярьжээ.

Лхагва гарагт Украины төлөөлөгч болон Ланемец нар хилийн боомтод айлчилсан бөгөөд үүний дараа Украины Элчин сайдын яам “Facebook” хуудсаараа дамжуулан Оросыг хилээр нэвтрүүлэх үйл явцад хөндлөнгөөс оролцож байгаад буруутгасан байна.

Орос улс хилийн ой модтой хэсэгт Украины иргэдийг Орос руу буцаах оролдлого гаргаж болзошгүй гэж үзэн Эстонийн хилийн хамгаалалт нисгэгчгүй онгоцоор тус бүсэд эргүүл хийж эхэлжээ.

Пүрэв гарагт Эстонийн хилийн албаны мэдээлснээр зүүн өмнөд хэсгийн Лухамаа болон Койдула боомтуудын Оросын талд олон зуун тээврийн хэрэгсэл хилээр гарахаар дугаарласан байгаа аж.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “хэсэгчилсэн дайчилгаа” зарласнаар хилийн боомтуудын ачаалал эрс нэмэгдсэн. Украины дайнаас зугтсан Оросын иргэдийн тоо олон арван мянгаар хэмжигдэнэ гэж шинжээчид таамаглаж байгаа бол Кремль есдүгээр сарын 21-нд зарлиг гарснаас хойш дүрвэсэн хүмүүсийн тоо баримтыг мэдэхгүй гэж пүрэв гарагийн эхээр мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet