Live
newswire

“Н.Учрал гишүүн ЖДҮДС-гаас 50 сая төгрөг авсан асуудлаар шалгагдаж байгаа гэж АТГ-аас мэдээлсэн”

ЖДҮ эрхлэгч залуусын төлөөлөл мэдээлэл хийж, ЖДҮДС-гаас зээл авсан гишүүдийн хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар Авлигатай тэмцэх газарт асуулга хүргүүлж байгаа гэдгээ хэлэв. Үүнтэй холбогдуулан эхнээсээ хариу нь иржээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учралтай холбоотой асуулгын хариу иржээ. Энэ талаар Жижиг дунд бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл, иргэн Д.Батдорж “Бид гуравдугаар сарын 24-нд УИХ-ын гишүүн Н.Учрал гишүүний аавдаа авч өгсөн 50 сая төгрөгийн зээлтэй холбоотой байцаалт, шалгалтын ажлын явц хэрхэн явагдаж байгаа талаарх асуулгыг АТГ-т хүргүүлсэн. Өнөөдөр уг асуулгын хариу ирсэн ба тухайн хэрэг нь шалгагдаж байгаа гэжээ.

МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-тэй нэр холбогдсон хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. Удирдах зөвлөлийн шийдвэр нь ч тэгж гарсан. Тэгэхээр Н.Учрал гишүүн нэр дэвших эрхгүй болсон гэж бид ойлгож байгаа. Бид асуулгынхаа хариуг ийнхүү эхнээс нь авч мэдээллээ. Өнөөдөр дахин нэг хариу авна” гэв.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet