ДЭЛХИЙН МЭДЭЭ

Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Энэ жилийн Нобелийн Физикийн шагналыг квант механикийн судалгаагаараа Францын Ален Аспект, Америкийн Жон Клаузер, Австрийн Антон Зейлингер нар хүртлээ.

Тэдний бүтээлийн тусламжтайгаар нэвтэрч үл болох шинэ үеийн хүчирхэг компьютер, харилцаа холбооны систем бүтээх боломжтой болохыг академи онцолсон байна.

Нобелийн шагналыг дагалддаг 10 сая швед крон буюу 900,000 ам.долларын мөнгөн шагналыг эрдэмтэд хувааж авна.

Эдгээр гурван эрдэмтэн “орооцолдсон” хоёр буюу түүнээс дээш тооны фотон эсвэл гэрлийн бөөмсүүд хоорондын зайнаас үл хамааран хэрхэн харилцан үйлчилдгийг туршилтаараа харуулсан юм.

Нобелийн физикийн хороо тэдний ажлын үр дүнд “бие даасан бөөмийн системийн тусгай шинж чанарыг квант компьютер бүтээх, хэмжилтийг сайжруулах, квант сүлжээг бий болгох, квант шифрлэгдсэн аюулгүй харилцаа холбоог бий болгоход ашиглах” бүтээн байгуулалт хийгдэж байгааг мэдэгдэв.

Өдгөө 75 настай Ален Аспект нь Палезеу дахь Парис-Саклай болон Политехникийн их сургуульд харьяалагддаг. 79 настай Жон Клаузер нь Калифорнид өөрийн компанийг удирддаг бол 77 настай Антон Зейлингер Венийн их сургуульд харьяалагддаг байна.

Тэд хамтдаа 2010 оны “Wolf Prize”-ыг мөн хүртэж байжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet