Live
УЛС ТӨР

Д.АМАРБАЯСГАЛАН: Хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь нь стандарт л юм

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Шадар сайд С.Амарсайханы хамт Стандарт, хэмжил зүйн газарт ажиллалаа. Энэ үеэр “Стандарт гэдэг бол улс орны хөгжлийн гол шалгуур, Үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа, Хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь нь юм” гэдгийг тодотголоо.

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Улс орны хөгжлийн бодлогыг гаргахад хамгийн чухал нь стандарт. Нийгмийн харилцаанд хамгийн их тулгамдаж буй нь Улаанбаатар хотын авто замын түгжрэл.

Түгжрэлийн шалтгааныг хүн бүр автомашины хэрэглээг хэтрүүлсэн байна, олон зуун мянган машин замдаа багталцахгүй гэх зэргээр олон янзаар ярьж байгаа. Нийтийн тээврээ ихээр нэмэгдсэнээр түгжрэл буурна гэж дүгнэж байгаа. Улаанбаатар хотын өдөр тутмын амьдралын хэрэгцээнд унадаг дугуйгаар ажлаа амжуулах хэрэгтэй гэх мэтээр их зүйл ярьж буй ч биелүүлэхгүй байгаа нь энэ бүгдийг хэрэгжүүлэх стандартыг төр засгийн зүгээс хийж өгч чадаагүй байна гэсэн үг” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet