Нийслэлд буурсан шатахууны үнэ орон нутагт өнөөдөртөө багтаад хэрэгжинэ гэв

Ашигт малтмалын газраас шатахууны үнэ буурсан асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд “2020 он гарсаар дэлхийн газрын тосны олон улсын бирж дээрх үнэ 72 ам.доллароос доош уналттай байсан. Дөрвөн сарын хугацаанд үнэ буурсантай холбоотойгоор энэ сарын 13-ны өдрөөс эхлэн шатахууны жижиглэнгийн үнэ манай улсад литр тутамдаа буурлаа.
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан. Орон нутаг руу өнөөдөртөө багтаад буурна” гэв.
Бөөний үнэ:
- “Магнай Трейд” ХХК А-80 болон АИ-92 автобензин тус бүр 270 төгрөг, дизелийн түлш 380 төгрөг ,
- “Шунхлай” ХХК А-80 автобензин 70 төгрөг, АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 150 төгрөг,
- “Сод Монгол” ХХК А-80 болон АИ-92 автобензин, дизелийн түлш тус бүр 150 төгрөгөөр,
- “Ай Си Ай Си” ХХК дизель түлш 100 төгрөгөөр тус тус буураад байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах