СОЁЛ УРЛАГ

Уран бүтээлчид “Ид шидийн орон Дундговь” төслийг дэмжих аянд нэгдээд байна

Лантуун Дохио ТББ-аас говь нутгийн хүүхэд багачуудын ирээдүйн хөгжлийн төлөө “Ид шидийн орон Дундговь” төслийг санаачилсан. Олны сэтгэл, оролцооны хүчээр барилгыг хоёр сарын дотор барьж, дуусах шатандаа орсон байна.

Энэхүү төслийн үлдэгдэл санг босгохоор дүрслэх урлагийн салбар нэгдэн хоёр долоо хоногийн хугацаанд 37 уран зураг, баримал, фото зураг хандиваар цуглажээ.

Хандиваар цугласан бүтээлүүдийг худалдаалах арга хэмжээ 10-р сарын 1-ний өдрийн 16.00 цагаас Норпэй арт галерейд болно. Дүрслэх урлагийн бүтээлүүдээс гадна пянз цуглуулагчдын холбоо өөрсдийн цуглуулгаасаа хандивлан энэхүү арга хэмжээний үеэр борлуулах аж. Борлуулалтын бүх орлогыг Ид шидийн орон Дундговь төсөл рүү хандивлах юм байна.

Энэхүү хандивын аянд уран бүтээлч Ц.Солонго, Э.Ононгуа, Ж.Шижирбаатар, Г.Мөнхболор, Ж.Ариунтуяа, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, Б.Цэрэндэжид, Ц.Түвшинжаргал, З.Уянга, П.Цэгмид, Н.Зулцэцэг, Д.Отгонбаяр, Б.Нандин-Эрдэнэ, С.Төгс-Оюун, Ч.Батбилэг, Б.Номин, Б.Баатарзориг, Б.Хишигсүрэн, Д.Отгонтөгс, Б.Шатарсайхан, Ц.Баттөр, У.Нарбаясгалан, Д.Азжаргал, А.Өлзийжавхлан, Б.Насанцэнгэл, О.Амар, Б.Орхонтуул, Б.Мөнхцэцэг, З.Өлзийсайхан, С.Шүрэнцэцэг, Ж.Анунаран, Н.Амарсайхан, Э.Жанцанхорол, Б.Болортуяа нар, мөн 976 Арт Галерей, Норфей галерей өөрийн сангаас, нийлээд 37 уран бүтээл хандивлажээ. Тус аянг 976 Арт Галерей анхлан санаачилж, МЗЭ, Арт Код, Норпэй галерейнууд дэмжин өргөжсөөр ийн олон уран бүтээлчид нэгджээ.

Арга хэмжээний үеэр уран бүтээл болон пянз худалдан авч Ид шидийн орон Дундговь төслийг дэмжихийг хүсэж байгаа хэн бүхнийг хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид урьж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet