НИЙГЭМ

Хүсэлт гаргасан ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож эхэлжээ

Гэрэл зургийг MPA.mn

Хүсэлт гаргасан ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гарчээ.

Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газар “ОХУ-ын иргэд Монгол Улсад тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан” гэлээ. 

Ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн шалтгаанаар амьдрах гэх мэт Монгол Улсад оршин суух 56 төрлийн зөвшөөрөл байдаг юм. 

Ташрамд, Алтанбулаг боомтоор есдүгээр сарын 21-нээс хойш ОХУ-ын 6,268 иргэн хил нэвтэрсэн бол 21-29-ний өдрийн байдлаар ОХУ-ын 748 иргэн Монгол Улсад байх визээ сунгуулжээ. Харин оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар 1000 гаруй иргэн зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet