Live
УЛС ТӨР

АН эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд 500 ам.доллар олгох санал гаргалаа

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын зүгээс энэ удаад гадаад улсад байгаа монголчуудын эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, өргөн барих гэж байна. Уг тогтоолын төсөлд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн тэр дундаа хүндэтгэн үзэх шалтгаантай 50 орчим иргэнд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг тусгасан” гэв. Энэхүү дэмжлэгийг хил хаасан хугацаанаас эхэлж, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдэд олгох тооцоо гарчээ.

Түүнчлэн АН-аас  УИХ-д байгаа гишүүд хамтран цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлэх байна гэсэн юм.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet