ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Хойд урсгал” хийн хоолойд үүссэн дөрөв дэх хагарлыг илрүүлсэн тухай Шведийн эргийн хамгаалалтын алба мэдэгдэв

Энэ долоо хоногийн эхээр Оросоос Европ руу хий нийлүүлдэг “Хойд урсгал”-ын хийн хоолой задарч, гурван газраар хий алдагдаж байгааг илрүүлсэн бол лхагва гарагт дөрөв дэх хагарлыг илрүүлсэн тухай Шведийн эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч “Svenska Dagbladet” сонинд мэдэгджээ.

Хийн хоолойд үүссэн хагарлын цаана санаатай хорлон сүйтгэх ажиллагаа байгаа гэж Европын холбоо сэжиглэж байгаа бөгөөд эрчим хүчний дэд бүтцийг зориудаар тасалдуулах оролдлого дахин гаргасан тохиолдолд “хүчтэй, нэгдсэн” хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан.

Лхагва гарагийн орой Шведийн эргийн хамгаалалтын хэвлэлийн төлөөлөгч Женни Ларссон “Эдгээрийн хоёр нь Шведийн эдийн засгийн онцгой бүсэд, харин хоёр нь Данийн эдийн засгийн онцгой бүсэд байна” гэж сонинд ярьжээ.

Газар хөдлөлт судлаачид даваа гарагт хийн хоолой задарсан газрын ойролцоо дэлбэрэлт болсон гэж мэдэгдээд байгаа. Дэлбэрэлт болох үед хийн хоолойнуудыг ашиглаагүй байсан ч хийгээр дүүрэн байсан тул даваа гарагаас хойш Балтын тэнгист их хэмжээний хий алдагдаад байна.

Сүүлд илрүүлсэн дөрөв дэх хагарал нь “Хойд урсгал 2”-ын хоолойд буюу “Хойд урсгал 1”-д үүссэн том хагарлын ойролцоо байсан гэж Шведийн эргийн хамгаалалтын албаныхан мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet