ДЭЛХИЙН МЭДЭЭ

“Иан” хар салхи Флоридагийн Персийн булангийн эргийг дайран өнгөрч, их хэмжээний хохирол учрууллаа

Лхагва гарагт дөрөвдүгээр зэрэглэлийн “Иан” хар салхи Флоридагийн Персийн булангийн эргийг дайрсан бөгөөд энэ нь АНУ-д сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн хүчтэй шуурганы нэгд тооцогдож байна.

Хар салхины хурд 241 км/цагт хүрсний улмаас далайн эргийн хотууд далайн усанд автжээ.

Үерийн ус машинуудыг урсгаж, зарим байшин барилгуудын дээврийг далдалж, далдуу моднууд үндсээрээ сугарч эсвэл хугарсан дүрс бичлэгүүд орон нутгийн телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан байна.

Шуурга далайн эргээс Флоридагийн төв руу шилжсэн ба тэнд 76 см хүртэл хур тунадас орж, их хэмжээний үерийн аюул нүүрлэжээ. Лхагва гарагийн орой гэхэд муж даяар хоёр сая орчим байшин барилга, аж ахуйн нэгж цахилгаангүй болсон байна.

Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас муж улсад гамшгийн онцгой нөхцөл байдал зарлаж, яаралтай тусламж үзүүлэхийг хүсжээ.

АНУ-ын хилийн албаны мэдээлснээр “Иан” хар салхины улмаас лхагва гарагт Флоридагийн эрэг орчимд Кубын цагаачдыг тээвэрлэж явсан завь живж, 20 цагаач сураггүй алга болсон байна.

Тодорхойгүй тооны хүн өндөрлөг газар руу нүүлгэн шилжүүлэх тушаалыг дагаж мөрдөөгүйн улмаас “өндөр эрсдэлтэй” бүсэд гацсан бөгөөд аврах багийнхан тэдэнд хүрч чадахгүй нөхцөл байдалд байгааг амбан захирагч хэлэв.

АНУ-ын хар салхины үндэсний төв (NHC)-ийн мэдээлснээр “Иан”-ы улмаас далайн давлагаа зарим газарт 3.7 метр хүртэл амь насанд аюултай түвшинд хүрсэн байна.

Хар салхи лхагва гарагийн орой эх газрын гүн рүү шилжих тусам хүч нь бага зэрэг суларч, хурд нь 170 км/ц хүртэл удааширснаар дөрөвдүгээр зэрэглэлээс хоёрдугаар зэрэглэл болж буурчээ.

“Иан” пүрэв гарагийн үдээс хойш Атлантын эрэгт хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet