ДЭЛХИЙН МЭДЭЭ

Байден хэвлэлийн бага хурлын үеэр наймдугаар сард нас барсан конгрессын гишүүн Жеки Уолорскийг хайжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Индиана мужийн Конгрессын гишүүн Жеки Уолорскийг наймдугаар сард автомашины ослоор нас барсан гэдгийг мартсан бололтой.

Тэрээр өчигдөр болсон өлсгөлөнгийн асуудлаарх бага хурлын үеэр Жеки Уолорскийг олны өмнө хайсан байна. Байден бага хурлыг зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлээд “Жеки та энд байна уу? Жеки хаана байна?” гэж асуусан байна.

Бүгд найрамдах намын гишүүн Уолорски нь бага хурлыг санхүүжүүлэх хуулийн төслийг санаачилсан Конгрессын дөрвөн гишүүний нэг бөгөөд наймдугаар сарын эхээр хоёр ажилтныхаа хамт осолд орж амиа алдсан юм.

Тухайн үед Байден болон түүний эхнэр Жилл нар гэнэтийн осолд “цочирдсон” бөгөөд эмгэнэл илэрхийлж байгааг Цагаан ордон мэдэгдэж байв.

Байден амиа алдсан Конгрессын гишүүнийг хайсныхаа дараа залруулга хийлгүйгээр мэдэгдлээ үргэлжлүүлсэн байна.

Миссури мужийн Бүгд найрамдах намын төлөөлөгч Вики Хартзлер Байдены үйлдлийг “Үнэхээр аймшигтай, ичгүүртэй алдаа” гэж нэрлээд, “Түүний гэр бүл үүнээс илүүг хүртэх эрхтэй. Байден болон Цагаан ордны бүх ажилтнууд уучлалт гуйх ёстой” гэж жиргэжээ.

Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьерээс энэ явдлын талаар асуухад “Байден түүний гайхалтай үйл хэргийг үнэлдэг байсан” гэж хэлээд, баасан гарагт хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд гарын үсэг зурахдаа конгрессын гишүүний гэр бүлийг Цагаан ордонд угтан авахаар төлөвлөж байсныг мэдэгдэв.

Мөн Цагаан ордны төлөөлөгч Уолорскийг Байдены хувьд “чухал хүн байсан” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet