ЭДИЙН ЗАСАГ

Хятадын юань ам.долларын эсрэг түүхэн доод цэгтээ хүрч суларчээ

Хятадын юанийн ханш ам.долларын эсрэг суларч, олон улсад арилжаалж буй юанийн ханшийн мэдээллийг 2011 онд нээлттэй болгосноос хойш хамгийн доод цэгтээ хүрчээ.

Мөн Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн сул цэгтээ хүрсэн байна.

Хятадын Ардын банк (PBOC) юанийн ханшийн уналтыг удаашруулахын тулд валютын эсрэг “bet”-ийг өндөр болгохыг оролдож, мөн банкнуудын гадаад валютын нөөцийн хэмжээг бууруулах шийдвэр гаргажээ.

АНУ-ын Төв банк энэ сарын эхээр бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлсний дараа ам.долларын бусад гол валюттай харьцах ханш өссөөр байгаа юм.

Тодруулбал, даваа гарагт Британийн фунт ам.долларын эсрэг бүх цаг үеийн доод түвшиндээ хүрсэн байна.

Улмаар лхагва гарагт ам.долларын ханш дэлхийн тэргүүлэгч валютуудын эсрэг сүүлийн 20 жилийн дээд цэгтээ хүрэв.

Юанийн ханшийн уналттай зэрэгцэн Австрали, Сингапур доллар, Өмнөд Солонгосын вон зэрэг бүс нутгийн хөгжингүй эдийн засагтай орнуудын бусад мөнгөн тэмдэгтүүд мөн сулраад байна.

Өнгөрсөн долоо хоногт Японы Төв банк 1998 оноос хойш анх удаагаа тус улсын валют ам.долларын эсрэг суларсны дараа иенийн ханшийг дэмжих интервенц хийсэн.

Хятадын үйлдвэрүүдэд түүхий эд, эд ангиуд нийлүүлдэг Азийн хөгжиж буй зах зээлүүд юаниас хамааралтай байдаг тул ийм үед юань сулрах нь бүс нутгийн хэмжээнд нөлөөлж болзошгүй юм.

Өмнө нь Вашингтон Хятадыг мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг зориудаар унагаэ, экспортоо хямд, харин АНУ-ын импортыг өндөр үнэтэй байлгахаар оролдож байна гэж буруутгаж байсан удаатай.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet