Live
ЗАСГИЙН ГАЗАР

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулж байна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өчигдөр буюу есдүгээр сарын 26-нд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хэлсэн үгтэй холбогдуулж иргэд шүүмжлэл өрнүүллээ.

Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэддээ бухимдал үүсгэсэндээ хүлцэл өчиж байна.

Д.Сарангэрэл сайд нь Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан.

Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын гишүүн, улс төрийн хариуцлагатай албан тушаалтны хувьд дээрх зөрчлийг гаргасан учир Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Сарангэрэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулах тушаал гаргалаа. Ерөнхий сайдын захирамж гарсантай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөх албан бичгийг Засгийн газраас хүргүүлдэг. 

Дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын даргын хувиар миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллана” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet