ОРОН НУТАГ

Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр боллоо

Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавин “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг Улсын Их Хурал баталсан юм. Ургац хураалт, намрын ажлын энэ үед тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хангах хүрээнд УИХ-ын даргаар ахлуулсан баг Сэлэнгэ аймагт ажиллаж Алтанбулаг чөлөөт бүс болон хөдөө аж ахуйн салбарын төлөөллийн иргэд, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр УИХ-ын даргын зүгээс Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр боллоо.

Аймгийн хувьд улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 20, хүнсний ногооны 32 хувийг дангаараа хангадаг. Цаашид ч Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл ханган нийлүүлэлт нэмэгдэх бодит хэрэгцээ байгаа юм. Мөн хилийн бүс нутаг тул импортын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт ч манай аймгаар дамжин хийгдэж байна.

Энэхүү тогтоол хэрэгжсэнээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогын дэмжлэгүүд нэмэгдэж, салбарын хөгжилд ахиц үзүүлнэ ээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet